Бааварт 5-10 жилийн ял нэмж төлөвлөсөн үү

img

  “Дижитал” хамтлагийн дуучин Ш.Батбаяр буюу Баавар өнгөрсөн сарын эхээр ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа галд өртсөн. Галын улмаас түүний биеийн 35 орчим хувь нь буюу нуруу, нүүрний хэсэг нь түлэгдсэн. Хэдийгээр Баавар "цахилгааны утаснаас оч үсэрч өрөөнд гал гарсан” хэмээн  мэдэгдсэн ч галын шинжээч Ш.Бааварыг өөрөө өрөөндөө гал тавьж, түлэгдсэн гэсэн дүгнэлт гаргасан билээ. Тэгвэл хуулийн байгууллагынхан дуучин Ш.Батбаярт “Улсын обьектыг санаатайгаар галдан шатаасан” гэх үндэслэлээр 5-10 жилийн ял нэмж, төлөвлөөд байгаа сурагтай. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 29-нд Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн танхимд болохоор товлогдсон байна. Харин дуучин Ш.Баавар өдгөө батлан даалтад гарч гэртээ эмчилгээ хийлгэж байгаа юм.   Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cdcdcd:
hohinee.haltar
2013-05-20
zochin:
uneheer tiim dugnelt garsan bol huuliin daguu shiideh n zuitei. 10-d jiliin umnu bujignuulj bsan hip hop zaluuchuud ih l nugel hiij uiliin ur n garj baigaa baih. badgaa hunii nutagt shorond.haagii n 7n buudald amidardag sayah hort havdar tussan ged.
2013-05-20