Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтан Авирмэдын Батсайхан саяхан Польш улсын хилээр тамхи нэвтрүүлэхийг завдаад тус улсын хууль сахиулах албанынханд баригдсан гэх баттай эх сурвалжийн мэдээлэл өчигдөр манай сайтад ирсэн юм.
Уг мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодруулахыг хүссэн боловч өнөөдрийг хүртэл албан ёсны мэдээлэл өгөхгүй байна.
Авирмэдын Батсайхан гэгч нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд ажиллахаасаа өмнө манай улсаас Польш улсад суугаа Элчин сайдын яаманд алба хашиж байжээ. Монгол Улсын нэр хүндтэй холбоотой энэхүү хууль зөрчсөн үйлдлийн талаар холбогдох албанынхан тун удахгүй мэдээлэл өгөх биз ээ.
Н.Түвшин