Дуучин Номингийн хүрээлэл
Дуучин Р.Номин нөхөрт гарч үрийн зулай үнэрлэснээс хойш тайзнаа гаралгүй удаж байна.
Энд тэнд арга хэмжээнд дэгжин хувцаслаж очихоос өөрөөр олны нүдэнд өртөөгүй. Тэгвэл тэрээр удахгүй шинэ уран бүтээлээ толилуулж тайзнаа эргэн ирэх гэж байгаа тухай мэдээлэл байна.
Мөн түүний дотны найзууд болох Ундрал, Эмошн хамтлагийн гишүүн асан Солонго нар их дэмжиж байгаа гэсэн шүү.
Түүгээрч барахгүй төрсөн өдрийг нь байнга хамтдаа тэмдэглэж нэг нэгэндээ сэтгэлийн дэм, уран өгдөг аж. Тиймээс Номин өөрийгөө гайгүй сайн хүрээлэлтэй гэж тооцдог гэнэ шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ