Каннын наадмын гоёлыг шинжихэд
Улаан хивсний ёслол хэн нэгнийг гялалзуулдаг бол зарим нэг одыг бүрмөсөн “баллаж” орхидог. Каннын 66 дахь наадмын Улаан хивсэн дээр алхсан оддын даашинз, гоёл чимэглэлийн сонголтын талаар мэргэжилтнүүд ийнхүү үнэлжээ.
.
Сайхан сонголт
Николь Кидман
Шүүгчээр ажиллаж байгаа Николь Кидман 1960-аад оны үеийн загвартай “Christian Dior”-ын даашинз, мөн фирмийн туфлиар гоёсон нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авчээ.Синди Кроуфорд
Америкийн супермодель Синди Кроуфорд “Roberto Cavalli”-ийн даашинз өмсч үсээ задгай тавьсан нь амжилттай сонголт болжээ.
Кэрри Маллиган
“Агуу Гэтсби”-ийн гол дүрд тоглосон жүжигчин Кэрри Маллиган ёслолын цэнгүүний гол дүрийн нэг байв. Тэрбээр “Dior”-ын цайвар ягаан өнгийн даашинзаар гоёсон нь бас л муугүй үнэлгээ авчээ.Фрида Пинто
Энэтхэгийн жүжигчин Фрида Пинто бусдаас өвөрмөц гоёлтой иржээ. “Gucci”-ийн даашинз, алтан шаргал туфлиэр гоёсон бүсгүйн үс, бусад гоёл чимэглэл онцгой зохицсон аж.
Лана Дель Рей
Дуучин Лана Дель Рей “Агуу Гэтсби”-ийн дууг амилуулсан юм. Тэрбээр Улаан хивс дээр өмссөн хар хээтэй цагаан даашинз мөн л сайхан сонголт болсон байна. . Тааруухан сонголтФлоренс Уэлч
Британийн дуучин Флоренс Уэлчийг хачин сонголттой бүсгүйгээр удаа дараа нэрлэж байв. Энэ удаа ч түүний гэрийн халаад шиг даашинз хэн нэгэнд таалагдсан гэхэд хэцүү байсан гэнэ.Жулианна Мур
Холливудын жүжигчин хэзээ ч ийм муу дүн авч байгаагүй гэхэд болно. Түүний хар корсет ягаан юбкатай зохицоогүйгээс гадна өмссөн сандаалных нь завсраар хөл нь цухуйж хэвлэлийн бай болжээ.
Фредерик Бель
Ёслолын арга хэмжээн дээр сайхан харагдах ёстой байтал зарим нь үүнийг эсрэгээр боддог гэсэн дүгнэлтэд Францын жүжигчин Фредерик Бель хүргэжээ. Түүний нүцгэн шахам даашинз олон нийтэд тэгтлээ таалагдсангүй.
Фиби Прайс
Жүжигчин Фиби Прайсын энгийн эрээн даашинз ийм хүндэтгэлтэй наадамд хэт энгийн харагдаж шүүмжлэгчдээ муу дүн авчээ.
Лори Пестер
Францын жүжигчин Лори Пестерийн атласан материалаар хийсэн даашинз мөн л тааруухан сонголт болсон төдийгүй тогосон хээ улам ч дордуулсан аж.
Д.Од




СЭТГЭГДЭЛ БИЧИХ