
Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын маршал ноён Богдан Борусевич тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сүхбаатарын талбайд угтан мэндчилэв. УИХ-ын дарга хүндэт зочны хамт Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа ноён Богдан Борусевич Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Хүндэтгэлийн ёслолын дараа хоёр орны парламентын тэргүүн нар албан ёсны уулзалт хийхээр УИХ-ын даргын албан өрөөнд морилов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ