“Сүүн сэтгэлийн эгшиг” хандивийн тоглолт болно

img

  Сэлэнгэ аймгийн авьяаслаг гэр бүлийн  “Эх үрсийн жавхаа” хамтлаг Улаанбаатар чуулгын уран бүтээлчидтэй хамтран хандивын тоглолтоо ирэх арын 15-нд хийхээр болжээ. Улаанбаатар чуулгын байранд болох уг тоглолтын талаар “Түмэн Эх” чуулгын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Үенч болон ардын авьяастан О.Нарантуяа нар мэдээлэл хийсэн юм. Иргэн Н.Туяацэцэг 2004 оноос бамбай булчирхайн хүнд өвчний улмаас хэвтэрт орж, хэлгүй болж тэргэнцэртэй явах болжээ. Хэдийгээр эмчилгээ хийлгэж өвчин нь харьцангуй гайгүй болсон ч дахин  сэдэрч гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Тиймээс сайхан сэтгэлт түмний буянаар  “Сүүн сэтгэлийн эгшиг” хандивийн тоглолт хийхээр боллоо”   хэмээн түүний ээж  О.Нарантуяа  хэллээ.Тоглолтод   Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Үенч болон түүний гэр бүлийн хүн  МУГЖ  Балданцэрэн  болон Улаанбаатар чуулгын залуу уран бүтээлчид оролцох юм байна. Хандивийн энэ тоглолтод  бусад залуу уран бүтээлчдийг ч оролцохыг уриаллаа. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ