Туул гол руу шороо асгаснаас болж загас олноор үхжээ

img

Туул голд загас олноор үхсэн явдал голын мөс хайлж эхлээгүй байхад гарсан. Өөрөөр хэлбэл, Туул голын дагуу хийсэн үзлэг шалгалтын явцад Маршлын гүүрнээс дээш 1 км орчимд их хэмжээний загас үхсэн нь тогтоогдсон. Ийнхүү загас олноор үхсэн шалтгааныг мэргэжлийн байгууллагууд тогтоож, дүгнэлт гаргасан талаараа мэдээлэл хийлээ. Загас үхсэн шалтгааныг тогтоохоор Туул голын сав газрын захиргаа болон ШУА-ын Геоэкологийн хүрээлэнгийн загас судлаач нар хамтран уснаас дээж авч, голын голдиролын өөрчлөлтөд хэмжилт хийсэн байна. Судалгааны үр дүнд Туул голын ёроол, голдиролыг ухаж 25-30 метр радиуст 1.8-2.5 метр гүнтэй цүнхээл үүсгэсэн нь загас болон мэлхий орж үхэх гол шалтгаан болсон гэж тогтоожээ. Түүнчлэн 2012 оны намар загас, мэлхий орж, гүнзгий цүнхээлээс буцаж гарч чадалгүй тэндээ үлдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн байх магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ.

Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнүүдийн мэдээлснээр “Туул голын дагуу хайрга олборлодог компаниуд маш их хэмжээгээр байдаг. Барилгын ажлыг өргөтгөхийн тулд “Эсто” ХХК гол руу маш их хэмжээний шороо асгасан нь загас үхсэн бас нэгэн шалтгаан болсон. Хайрганы компаниуд Туул голд 970 гаруй метр куб хайрга олборлосон байна.

  Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zagasnuud uursduu amia horloson gesen.
2013-05-21
çî÷èí:
Òºð òîëãîé áàéíà óó? ë ãýìýýð áàéíà.
2013-05-21
SCIITGE:
DUR MEDEN TUUL GOLIG UXDAG XUMUUCT ARGA XEMJE ABAACH XUN BUXEN OCHOOD XUCCEN ZUILEE ABAAD BAIX BOLJ BNUU
2013-05-20
Чинзориг:
усны амьтан гүнзгий цүнхээлдээ живээд үхчихжээ. ЁОООЁ! итгэхэд бэрх мэдээлэл юм аа...
2013-05-20
iim humuust yamar arga hrmjee avdag ve? hedhe tugruguur torgood orhifoggui bizde. zaaval oorsdoor ni zasuulj ondor torguuli tavi:
baadaai
2013-05-20