Сайд Л.Гантөмөр их дээд сургуулийн захирлуудтай уулзана
БШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр 17.00 цагт төрийн өмчит их, дээд сургуулиудын санхүү хариуцсан захирлуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцоно. Тэрээр ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөр, ЕБС-ын төгсөгчдийн их сургууль элсэх босго онооны талаар асуудал дэвшүүлэн ярилцах юм.
Сайд Л.Гантөмөр өнгөрсөн намар их дээд сургуулийн захирлуудтай уулзах үеэрээ сургалтын төлбөрийн үнийг хавар биш намар гэнэт зарладгийг шүүмжилж, дахиж ийм байдал гаргахгүй байхыг сануулж байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ