
Залуу хуульчдын “Хос дэнс” клубынхан С.Баярцогт, Д.Арвин, Д.Сумъяабазар нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахыг хүсчээ. Тиймээс энэхүү хүсэлтээ холбогдох баримт бичгийн дагуу Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэхээр болсон байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд өгөх ажээ.
Сонирхуулахад, тус клубынхэн өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт асуулга тавьж, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд хүсэлт, Сонгуулийн Ерөнхий хороо, МАН-ын дарга Ө.Энхтүвшин нарт шаардлага хүргүүлж байсан билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ