ТҮК-ын ажилтны аминд хүрчээ

img

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Их тойруу, Сансарын ШТС-ын баруун талд энэ сарын 17-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт осол гарч, иргэн Б амиа алджээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчдын хэлж буйгаар ТҮК-ийн ажилтан 40 орчим насны Б ажлынхаа багаж хэрэгсэлтэй зам хөндлөн гарч явах үед хурд хэтрүүлэн явж байсан машин мөргөж амь насыг нь хөнөөсөн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

.....:
Замын цагдаа ажлаа хийгээч ээ.
2013-05-20