Согтуу жолооч айлын гэр дайрч, хүний аминд хүрлээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эцэст өнөөдөр 11.00 цагийн орчимд согтуу жолооч айлын гэр хашааг дайрч хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, 30-40 настай эрэгтэй УБЧ 72-77 улсын дугаартай "Nissan Teana" маркийн автомашин жолоодож яваад айлын гэрийн араас дайрч нэг хүний амь насыг хохироожээ. Тэр үед 50 орчим насны эмэгтэй гэртээ ганцаараабайсан гэж эх сурвалж мэдээллээ. Хохирогч газар дээрээ нас баржээ. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ