Америкийн дипломат Оросыг орхин гарч явааг харууллаа
Москва дахь Америкийн Элчин сайдын яамны ажилтан Райан Фогл ОХУ-ын хилийн шалган нэвтрүүлэх товчоогоор гарч байгааг телевизээр дамжуулан харуулжээ. Түүнийг Холбооны аюулаас хамгаалах газрын ажилтнууд өнгөрсөн долоо хоногт тагнуулын хэрэгт сэжиглэн саатуулаад байсан юм.
АНУ-ын Төрийн департамент Фоглийг Элчин сайдын яамны ажилтан гэдгийг баталсан боловч тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ