
Дунд гол үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын арын 4 км авто замын шинэчлэлтийн ажлыг "Си Эф Си групп" ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Тиймээс өнөөдөр орой 22 цагт тус замын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур гараад "Петровис" Шатахуун түгээх станц хүрэх 500 метр замыг хаахаар төлөвлөж байна. Ирэх сарын 05 хүртэл зам хааснаар дулааны компенсаторын өргөтгөл болон цахилгааны сувагчлалын ажил хийх юм. Түүнчлэн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Дунд голын эргийн дагуух тулц бетон хана хийх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ