Галт тэргэнд дайруулжээ
Сэлэнгэ аймагт хүн галт тэргэнд дайруулж нас барсан хэрэг өнгөрсөн амралтын өдрөөр гарсан байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орйн 23:00 цагийн үед галт тэргэнд хүн дайруулж амиа алдлаа гэх дуудлага тус сумын цагдаагийн хэлтэст иржээ.
Цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу очиж шалгахад тус сумын харьяат 28 настай эрэгтэй Х Улаанбаатараас Орхоны чиглэлд явж байсан 273 дугаар галт тэргэнд дайруулж амиа алдсан байжээ. Хэргийг сумын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ