Анжелина Жоли эхийнхээ дүрийг бүтээнэ

img

  Хорт хавдраас урьдчилан сэргийлж хоёр хөхөө авахуулсан жүжигчин Анжелина Жоли өөрийнхөө ээж Маршелин Бертраны дүрийг дэлгэцэнд мөнхлөх болсон тухай “Дэйли Мэйл” сонин мэдээлжээ. Киног Брэд Питтийн үүсгэн байгуулсан Plan B компани продюсерлэх болсон байна. 2007 онд нас барсан Маршелин Бертран амьдралынхаа сүүлийн жилүүдийн ихэнх цаг хугацааг буян хандивын ажилд зориулж байв. Тэрээр охиныхоо адил Африкийн хүүхдүүдэд тусалж, Give Love Give Life (Хайр бэлэглэ, амьдрал бэлэглэ) сан байгуулан хавдраар өвчилсөн хүмүүст тусалж байжээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ