Чөлөөт бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулав

img

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо болж өнгөрлөө. Хурлаар чөлөөт бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулжээ.Чөлөөт бөхийн барилдааныг илүү үзүүштэй, сонирхолтой, сонирхогчдод ойлгомжтой болгох үүднээс барилдааны хугацааг өөрчилж, урьд мөрдөж байсан гурван минутаар хоёр үе барилддаг тогтолцоо руу шилжүүлжээ.Мөн барилдааны оноо цуглуулах журмыг өөрчилж, хоёр үеийн барилдаанд илүү оноо авсан бөхийг ялагчаар тодруулахаар болсон байна. Дэвжээнээс түрж гаргахад оноо өгдгийг болиулж, барилдааны ялагчийг дэвжээн дээр шийдвэрлэдэг байх зэрэг өөрчлөлтүүдийг уг хурлаар хэлэлцжээ. Хуралд Монгол Улсыг төлөөлж МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, холбооны ерөнхий менежер Д.Батням нар оролцсон юм. МЧБХ-ны зүгээс 2014 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2015 оны залуучуудын ДАШТ-ийг Улаанбаатар хотноо зохион явуулах саналыг дэвшүүлсэн аж. Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ