“Apple”-ыг татвараас “бултсан” хэрэгт сэрдэж байна
АНУ-ын Сенат “Apple” компани оффшор данс ашиглан татвараас зайлсхийсэн хэмээн үзэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор тус компанийн тэргүүн Тим Кук болон тэргүүн менежерүүдийг Сенатын байнгын хороон дээр дуудан уулзахаар болсон байна.
Байнгын хороо “Apple”-ын Ирландад байршуулсан оффшор данс Ирландад ч, АНУ-д ч хамааралгүй болохыг тогтоожээ. Мөн тус компанийн нэг охин компани таван жил ямар ч татвар төлөөгүй байна.
“Apple”-тай холбоотой татварын тоо хэдэн арван тэрбумаар яригдах бололтой.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ