
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно.. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар 15-20 хэм, говийн бүс нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ