Туулын эрэг дагуу буусан айлуудыг нүүлгэнэ хашааг буулгана
Туул голын дагуу зөвшөөрөлгүй буусан айлуудын хашааг буулгаж, иргэдийг нүүлгэхээр болжээ. Тодруулбал, Баянзүрхийн товчооноос баруун тийш Туул голын дагуу зөвшөөрөлгүй буусан иргэдийн хашааг өнөөдрөөс эхлэн албадан буулгахаар болсон байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмшил, ашиглалтын байдалд шалгалт хийж газрын зөрчлийг илрүүлэх, арилгах, газрын маргаантай асуудлуудыг судлан шийдвэрлэх зорилготой ажлыг хэсгийг байгуулжээ.
Учир нь Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17,6 километр авто замын ажлыг “Эсто” компани гүйцэтгэж байгаа бөгөөд компанийн зүгээс түр хашаа барьсан аж. Гэтэл иргэд эл компанитай барьцан зөвшөөрөлгүйгээр бууж, хашаа хатгаж эхэлсэн байна.Тухайн газар нь Туул голын ай сав газар, ундны усны хамгаалалтын бүсэд багтдаг ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ