Архангай аймгийн Засаг дарга асныг Зүүнхараагийн хорих анги руу шилжүүлжээ
Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэгийг өнгөрсөн сарын сүүлээс эхлэн “Орхон голыг бохирдуулсан уул уурхайн компанийн захирлуудаас хахууль авсан байж болзошгүй” гэх үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад өнгөрсөн баасан гаригт Зүүнхараа дахь Цагдан хорих хэсэгт шилжүүлжээ.
Сонирхуулахад, Ё.Баатарбилэг нь Н.Энхбаяр, Т.Бадамжунай нартай нэлээд ойр дотно нэгэн юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ