Ц.Оюунгэрэл: Батаарын хэрэгт монголын талаас хариуцагчгүй болсон

img

Жил гаруйн өмнө Монголын газар нутгаас хулгайлагдсан үлэг гүрвэлийн араг ясыгАНУ-ын Нью-Йорк хотын дуудлага худалдаанд нэг сая гаруй ам.доллараар зарагдах шахсан. Дуудлага худалдааг түр хойшлуулж, улмаар монголын говиос олдсон олдвор гэдгийг эрдэмтэд баталж байсан. Тэгвэл өнөөдөр Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг яс эх орондоо эргэн ирээд байгаа билээ. Харин одоо дэлхийд танигдсан энэхүү ховор олдворыг байршуулах, хамгаалах, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудал үлдээд буй. Энэ талаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцсанаа хүргэж байна.

.

-Жил шахам хөөцөлдсөн Тираннозавр Батаар эх орондоо ирээд удаагүй байна. Юуны өмнө түүнийг хэзээ, хэрхэн тээвэрлэж ирсэн гэдгийг тодруулаач? -Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригийн шөнө 02.00 цаг орчимд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Тираннозавр Батаар маань БНСУ-ын  Korean air онгоцоор үнэ төлбөргүй тээвэрлэгдэж, эх орондоо эргэж ирсэн. 70 сая  жилийн настай Тираннозавр Батаартай хамт хэд хэдэн үлэг гүрвэлийн ясыг бас авчирсан. Цаана нь 22 үлэг гүрвэлийн араг яс үлдсэн байгаа. Түүнээс долоо нь аварга том үлэг гүрвэл, 15 жижиг үлэг гүрвэл дагалдаж ирнэ. Дараагийн ачилтыг бид онгоцоор тээвэрлэж чадахгүй байх гэж бодож байна. Ÿагаад гэвэл хэтэрхий том ачаа болох тул газраар буюу усан онгоцоор тээвэрлэнэ. Ачилт одоогоор хийгдээгүй байна. Эх орондоо авчирсан батаарыг Туушин компанийн мэдэлд байдаг гаалийн баталгаат агуулахад хадгалаж байна. Гаалийн горимыг тун удахгүй хийнэ. Тэр үед Сүхбаатарын талбай дээр авч ирж, гаалийн дэлгэрэнгүй бүрдүүлэлтийг хийх болно. Та бүхэн анзаарсан бол Сүхбаатарын талбай дээр нэг байгууламж баригдаж байгаа. Тэр бол батаарын түр үзэсгэлэнгийн байр юм. Түр үзэсгэлэнгийн байрыг Төв музейнхэн маань тохижуулж,  дотор нь үзмэрүүдээ тавина. Бид амжвал Эх үрсийн баяраар, амжихгүй бол зургадугаар сарын эхний 10 хоногт багтаж Тираннозавр Батаарыг олон нийтэд, жуулчид, хүүхдүүдэд дэлгэн үзүүлнэ.

. -Үлдсэн үлэг гүрвэлийн араг яснуудыг хэзээ авчрах вэ? -Үлдсэн араг яснуудыг хүлээж авахад бэлэн боллоо гэж АНУ-аас мэдэгдсэний дагуу бид очиж хүлээж авна. Одоогоор тус улсын талаас үлэг гүрвэлийг хаана хаанаас цуглуулах вэ гэдгээ олж тогтоосон юм билээ. Тэдгээр үлэг гүрвэлийн араг ясыг Америкийн таван мужаас цуглуулж нэг дор болгож байгаад Монголын талд хүлээлгэж өгнө гэдгээ хэлсэн. Бараг ирэх зургадугаар сарын дундуур хүлээлгээд өгчих болов уу гэж бодож байна.

.

-Лениний музейг үлэг гүрвэлийн музей болгох Засгийн газрын шийдвэр гарсан ч шүүх хурлаар эзэмшигч нь тогтоогдоно гэж байгаа. Лениний музейн асуудал ямар шатандаа яваа вэ? -Лениний музейн шүүх хурал энэ долоо хоногийн пүрэв гаригт 14.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд болно. Лениний музейн шүүх хурлыг нааштай шийдвэр гарах болов уу гэж хүсэн хүлээж байгаа. Олон түмний нүдэн дээр энэ батаарыгаа хааш нь хийх вэ асуудал байнга яригдаж, хүлээгдэж байна. Бидний өмнө ч тулгарч байна. Одоохондоо батаараа хаашаа хийх вэ гэдэг асуудлыг цэгцэртэл түр байр барих гэсэн шийдлийг сонгосон. Мэдээж хэрэг Монголд өвөл болно. Үргэлж түр байраар аргалаад байж болохгүй тул байнгын байр зайлшгүй хэрэгтэй. Тиймээс бид шүүхийнхээ шийдвэрийг хүлээж байна. Шүүхийн шийдвэрийг төрийн өмчийнхөө талд гарна гэдэгт итгэлтэй байгаа. Яагаад гэвэл Лениний музейг анхнаасаа төр санхүүжүүлж, төрийн захиалгаар тухайн үеийн Соёлын яамны захиалгаар бариулсан юм билээ. Тэгэхээр зайлшгүй соёлын зориулалттай байр байгууламж. 90-ээд оны хувьчлалын үеэр төрийн нэртэй олон барилга байгууламжийг хувьчилах, худалдах зэрэг ажлууд өрнөсөн. Гэхдээ Лениний музейн барилгын хувьд худалдаж, хувьчлаагүй болох нь тогтоогдсон.

. -Батаар болон бусад үлэг гүрвэлийн араг яс хэзээ Монгол Улсын хилээр гарсан талаар мэдээлэл байгаа юу? -Бидэнд байгаа мэдээллээр бол АНУ-ын иргэн Эрик Прокопи гэдэг хүн 2009-2011 оны хооронд гаргасан гэсэн баримт байна. Гэхдээ монголын аль хил гаалиар, ямар арга замаар хил давуулсан гэдгээ  Эрик Прокопи мэдүүлэхгүй байгаа юм билээ. Тиймээс бид хэргийн нарийн мэдээлийг одоо болтол олж авч чадаагүй байна. Ямар ч байсан АНУ-ын хилээр нэвтэрсэн он сараар нь баримжаалахад 2009-2011 онд болсон гэдэг баримжаа л байна.

. -Эрик Прокопид хэрхэн хариуцлага тооцох вэ? Түүнчлэн манай улсаас батаартай холбоотой энэ хэрэгт хариуцлага тооцох хүн байгаа юу?

-Эрик Прокопи АНУ-д эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тэр хүн эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна их хэмжээний торгууль төлсөн. Мөн түүнд хорих ял оноох нь ирэх зургадугаар сарын 20-доор болох шүүх хурлаар тодоорхой болно. Хэдэн жилээр шийтгэх нь тухайн орны шүүхийн асуудал. Мөн түүнтэй хамтарч наймаа хийж байсан Английн иргэн Крис Мор гэдэг хүнийг АНУ-ынхууль хяналтынхан мөрдөж шалгасны үндсэн дээр түүнээс 17 үлэг гүрвэлийн олдворыг олж авсан. Тэгж байж 22 үлэг гүрвэл болсон байгаа. Крис Мор харин өөрт байгаа бүх үлэг гүрвэлийн ясыг сайн дураараа АНУ рууаас ачуулсан. Тэнд нэгтгээд Монголын талд хүлээлгэж өгүүлэх хүсэлтээ тавьсан юм билээ. Ингэсэн тохиолдолд АНУ-ын хуулиар бол эрүүгийн ялаас чөлөөлөгддөг. Тиймээс эрүүгийн ял шийтгэлийг Эрик Прокопи ганцаараа хүлээнэ гэсэн үг. Монголын талаас түүнтэй Т гэгч залуу хамтран наймаа хийж байсан гэдгийг тогтоосон. Харамсалтай нь, 2011 онд Т гэгч залуу нас барсан юм билээ. Тиймээс одоогоор Монголын тал голлож хариуцаж байгаа гэм буруутай гэх хүнийг  олж тогтоож, хариуцлага тооцох боломжгүй.

. -Таныг үлэг гүрвэлийн араг ясны хойноос хэт их хөөцөлддөг сайд хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна. Энэ талаар таны бодол? -Тираннозавр Батаарыг  ярьж эхлэхэд олон жил мартагдсан зүйлийг ярихад үнэ цэнийг сануулах, түүхийн баримт, музейн ач холбогдол гээд олон талаас нь тайлбарлах шаардлагатай болсон. Энэ нь хүмүүст хэтэрхий их юм ярьж байна гэж харагдаж байгааг үгүйсгэхгүй. Энэ бол дэндүү олон жил үл тоож орхигдсон сэдэв учраас ярихаас өөр аргагүй. Гэхдээ дан ганц Оюунгэрэл гэдэг яриад байгаа асуудал биш. Тиймээс өөр хүн гарч ирж яриач ээ. Палентлогийн чиглэлээр өөрсдөө сураад энэ чиглэлээр ард түмнээ гэгээрүүлээч ээ гэж тэр хүмүүст уриалмаар байна.

Яг одоогийн байдлаар манай улсад сээр нуруутны палентлогийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан гуравхан хүн байна. Гэтэл манай орны үлэг гүрвэлийн яс, эртний олдвор нь хамгийн багадаа 30 эрдэмтэн ажиллаж мэдлэг боловсролоо зарцуулах салбар. Магадгүй баялаг их түүхтэй, хөрсөн дороо нууцаа хадгалсан манай орны хувьд 300 эрдэмтэн ч багадна. Одоо эдгээр үлэг гүрвэлийн араг ясыг судлах, он цагийн баримжаа гаргах, дэлхийн хэмжээнд таниулах зэрэг судалгааны ажлыг дандаа гадаадын эрдэмтэд хийж байна. Гадаадын эрдэмтэд Монголын баялаг дээр шинэ нээлт хийж гадны сонин хэвлэлүүд дээр бичиж, ном гаргаж, өөрсдөө алдаршаад байна. Монгол шавьгүй, монгол эрдэмтэдгүйгээр тэд энэ бүхнээ хийж байгаа. Манай улсын шинжлэх ухааны эх материал маань өөр орны эрдэмтдийг докторын зэрэг хамгаалах түшиц, тулгуур бүтээл нь болсон. Энэ бол үнэхээр сэтгэл өвтгөсөн асуудал. Манайхан өөрсдөө палентлогийн шинжлэх ухаанаа судлахгүй, ухуулан сурталчилахгүй, залуучуудад ойлгуулахгүйгээс болоод энэ чиглэлээр суралцахгүй, огт тоохгүй байна. Музей байгуулна гээд докторын зэрэгтэй палентолгич ажилд авна  гээд зар тавьсан чинь монголд тэр зарын дагуу өргөдөл бичиж өгөх нэг ч хүн гарч ирсэнгүй.

Аргаа бараад АНУ-д энэ чиглэлээр суралцаж байгаа Болорцэцэг гэдэг бүсгүйг ирж ажиллаачээ гээд урьж байна. Тэгэхээр энэ чиглэлээр суралцах хүсэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, тэднээр яриулах цаг болсон. Тэгвэл би батаарын асуудлаар хүмүүсийг залхтал яриад байхгүй.

. - Монголчууд сүүлийн жилүүдэд өнгөрсөн үеийн түүхээ үл тоож, хэтэрхий өнөөдрөөрөө амьдраад байгаа юм шиг харагддаг. Түүхийн баримт, өв соёлын дурсгалыг ер нь та юу гэж боддог вэ? -Өв соёл гэдэг таны гэрээс л эхэлж байгаа. Гэрт  байгаа ээж аавын зургийн цомог гэдэг өв. Түүнийгээ сайхан хадгалаад сурчих. Эцэг эхийнхээ бичсэн захидлыг хадгалаад эмээ өвөөгийн эдэлж хэрэглэж байсан авдар, зэс данхыг хадгалаад сурчих. Тухайн үед өөрт чинь тоогдлохгүй байж болох ч хожим үр хүүхэд, ач зээ нарын чинь үед хамгийн олдошгүй өв соёл болно. Хүмүүс миний үлэг гүрвэл ярьж  байгаагаас залхаж байгаатай адилхан гэрт байгаа зэс данхаа орчин үеийн төмөр никель данхаар соличихож байна. Шинийг хэрэглэж болно гэхдээ хуучнаа хадгалаад явдаг байх ёстой.

Би гэхэд ээж, аавынхаа бичсэн захидлуудыг үр хүүхэддээ үлдээж байгаа, тэдний ач гуч нь үзээсэй гэж боддог. Энэ бол үр хүүхэддээ өвөг дээдсээс нь үлдээж буй амьдралын ухаан, хайрлах сэтгэл, хүмүүжлийн маш чухал өв соёл гэж боддог. Харахад өчүүхэн мэт энэ зүйл хадгалах, хамгаалах, хайрлах сэтгэлээр түүхийг бий болгодог. Өв соёл нь үнэгүйдэж, түүнийгээ алдаад л байх юм бол төдий чинээ хайрлах, хамгаалах сэтгэлээ гээж өмнөх үеээ үгүйсгэж байгаа хэрэг болно. Өв соёлоо хамгаална гэдэг биднийг маш их хүнлэг, шинжлэх ухаан ч, аливаа зүйлд ул суурьтай, судалгаатай ханддаг зан чанарт сургадаг. Хүмүүжилд ч тустай. Өнөөдөр дэлхий улс орнуудад  музейд очиж үздэг, өмнө нь анзаарч хараагүй зүйлээ олж хардаг заншилтай.

Гэтэл манай улс тэднээс дутахгүй, дэлхийд гайхагдсан маш сайхан түүхтэй орон. Жишээлбэл,13 дугаар зууны үед монголчууд дайн тулааны зэр зэвсгээ өөрсдөө л хийдэг байсан. Гэтэлд одоо тэр үеийн нарийн ур хийц, технологи нь одоо бидний үед өвлөгдсөн үү гэвэл авч үлдсэн юм алга. Өмнөх түүхээ тоохгүй байна гэдэг төдийн чинээ технологи ноу-хаугаа алдаж байгаа хэрэг. Энэ нь нөгөө талаар ирээдүйнхээ бизнесийг алдаж байгаатай адил юм. Өнгөрсөн үеийнхээ түүхийг судлах нь улс орны тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын нэгээхэн хэсэг.

.

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ хүн бүтэн 8 сар батаар ярьлааа.... Нөгөө л батаар, батаар одоо ирлээ болоо юм биш үүү
2013-05-22
bataar:
odoo bilmoor bna aa saidaa muzuige hamagaalmj sergej mongoliinhoo nuuriig tahlaj ajilaa hiimer bna zasavrlah sergeeh ajiluud bna shuu dee odoo bataaraa yarihaa bolieo bolie
2013-05-22
DINOSAUR:
ODOO ENE YASNII TUHAI SHOWDAHAA BOLIYOO. HANGALTTAI ZUNDUU YARILAAA, SHOWDLAA TA ODOO UNDSEN AJLAAA HIIMEEER YUM. BOGD HAANII ORDON MUZEIN HAVIIN GAZRIIG HUULI ZURCHIJ BULAAJ AVSAN BATHUUTEIGEEE ZARGALDAJ HUULIA HEREGJUULJ JINHENE SOYOL, TUUHIIN UVUU HAMGAALAACH. TA TER UNDSEN UUREGT AJLAAA HIIHGUI OLN TUMNII TARHI UGAAAH UNGUTS YUMAAR HETERHII IH ZUURALDAJ BN. TA ODOO NEG YUM BODNO BAIGAAA.
2013-05-22
tamgach:
ganc asuudliig duusgaj chadahgui baij yun said baihav de ajlaa og duustal ni 20iod jil hil davj zaragdsan yugaarch ynleh bolomjgyi oldvoruudaa bucaaj avhad saad bolj baival heel hahuuli erh medliin noloond avtsan gej chamaig yzej baina ajlaa og nohroo yavj asar
2013-05-22
neeree:
Bataaraas uur hiih ajil alga uu. Arai denduu shou hiij bgaam bish uu. Surjigneel baihiimaa. Said guai uuruu ochij avch ireel... Huurhii gej...
2013-05-21
Мөрдөгч:
Оюунгэрэл сайдын нөхөр гаргасан байх магадлал 100 хувь,Хамжсан дэмжсэн хүмүүс нь төрийн томчуул магадгүй Элбэгдорж иймэрхүү юманд холын хараатай юм болохоор энэ жилийн сонгуульд зориулж гаргасан ч байж мэднэ.Магадгүй Магадгүй Магадгүй би сэжиглэх эрхтэй .Хулгайч хүн хулгайчийг бариарай гэдэг шүү Амерканка
2013-05-21
ганаа:
Энэ Батаар гуай бол олон арван сая жилийн өмнө амьдарч байсан сээр нуруутан төрлийн амьтан юм. Түүнээс Монголын соёлын дурсгал биш. Байгалийн өв учраас Байгал орчны яаманд илүү хамаатай баймаар
2013-05-21
zochin:
gants bataar -aas eer zunduu l ajil baih yum.Soyol--iin yam bol tom salbar shuu dee. Ene huuhen ajlaa hiij chaddahgui , bas salbaraa meehgui yum shig bna. Chadahgui bol eer hund egeech. Urlagiin mundag zutgeltenguud mgl-oor zunduu l bna daa...
2013-05-21
9999999:
ene huuhen yasan sonin gar ve soeliin unet zuil ee hamagaalaj ood ni tatah baital gurvel yariad baih yum hend ch hereggui nuur tahalah muzuigee yarsan deer baih tiimee saihan ayrsan huuhen l bna jaahan uhamsartai baih estoil doo toriig iim l humuus udirdana daa eo eo hoorhii doo oor yarih yas bgui ym bolov uu
2013-05-21
monh bat:
saidaa unen ug helsen bna Bogdiin muzei nurah geed juulchin avahgui bgaa gej mon choijin lamiin muzei bas l adilhan getel ta gurveliin hoosn tolgoi heden arag yas yasan ch ih yardag bichdeg yum be odoo ene tuhai sonosh hun alag bolloo odoo bilih yum bishuu saidaa soeliin said iim arhilogiin asuudaliig ingej ih yarih ni sonin bna juulchid naad hoosn yasiig chin uzeh uu ta ichihgui bna
2013-05-21
tserendavaa:
sain bna uu ta erhem saidaa tanias asuuh zuil bna aa ta mon chih uleg gurveliin tuhai uls torjij bna daa munhag minii oilogoj bgaagaar ene chin haanaas ch olodoj boloh uleg gurveliin yas shuu dee ta soeliin said gej bi oilogoj bgaa ulaan baatar bgaa sum hiidee ta hardag uu nuraj uneh ni bna ta ene talaar bodohgui bgaa yum bna gej olon ulsiin nuur tahaldag hedeneh sumhiidee zaaj yanzlaj bolohgui yu hariulat avahiig husej bna
2013-05-21
zochin:
tsaad xymyys ni xamt ajilladag xymyysee xelexgyi nuugaad baival gej. Mongold ene chigleliin sudalgaa xiideg xeden xyn baigaag medej baij. zaxiin 1 xovor zuil tsuguuldag xyn iim tom tegeed bas xed xediig xil gaaliar gargachixval gej.
2013-05-21
Шаарийн дөрөлж:
Энэ нэг худлаа инээсэн Американка өгөр ясны хэргээр хэдэн хүнийг шоронд суулгах гээд байгаа хэрэг үү
2013-05-21
UUUUU:
hehe zasgiin gazaraas shineer DINOZAVRIIN YAM gegchiig baiguulj oyungereleer saidiig hiilgemeer yum. SSAJ yamiig uur hun avch ajiliig hiihgui bol hetsuudlee.
2013-05-21
Тираннозавр хулгана:
Тэр чинь хулгана шиг жижиг амьтан юм чинь хил гаалиар гарахад мэдэгдэхгүй шүү дээ. Тиймээ сайд аа Хаа хаа
2013-05-21
Suragch:
Bataaraa bolod ajilaa hii yas chuhal uu bolovsroliin chuhal uu ebe chigee bad choudaad l sender l yarilaa odoo bolo
2013-05-21
mgl hun:
bataaraa odoo boliochee. jinhene ajlaa hii l dee saidaa
2013-05-21
Төөгий:
За боль доо энэ олон удаа гарахад ганц хүн холбогдоно гэж байхгүй Илрэхгүй бх ч гэж бхгүй Хахуулт авч илрүүлэхгүй болгож бгаа вм биз дээ
2013-05-21
Хүрлээ:
Хариуцагч бж л таараа Битгий хуйвалдаад бай Маш олон хүн бгаа ганцхан хүн хил гааль ачих зөөвөрлөрх энэ тэрээ маш их ажлыг яаж хийх вэ тэгээд ч нэг биш 17-18 ширхэгийг Эзэнгүй болгож ЯАЖ чадаж бна аа
2013-05-21
зочин:
Хил гаалиар яаж гарсныг тэр үед Гаалийн ерөнхий газрын дарга байсан Цэвээнжав л мэднэ Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй
2013-05-21