Торнадо 91 хүний аминд хүрчээ

img

  Оклахома-Ситид болсон хүчтэй торнадогийн улмаас 91 гаруй хүн амиа алдаж, 120 хүн эмнэлэгт хүргэгдсэний 70 хүүхэд байна  гэж “ВВС” мэдээллээ. “ВСС”-ийн мэдээлснээр торнадогийн диаметр 3.2 км, хурд нь цагт 320 км байжээ. Хохирогчдын тоо цаашдаа ч улам өснө гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. “Ассошиэйтед Пресс”-ийн мэдээлснээр Мурт хэдэн арван барилга нурсны дунд сургууль ч байсан байна. Аврагчид барилгын нурангиас хэдэн арван сурагчийг гаргаж авсан бөгөөд аврах ажил үргэлжилж байгаа аж.   Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ