Цагдаа буудсан этгээдүүдийн хэргийг прокрурт шилжүүлжээ

img

Өнгөрсөн сарын эхээр Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж байсан хорин настай цагдааг буудан хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг тус сумын нэгдүгээр сургуулийн сурагчид болох Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хызербеак овогтой Хапаар нар үйлдсэн нь тогтоогдож, тэднийг цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд баривчилсан. Тэгвэл тэдний хэргийн мөрдөн байцаалт дууссан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал өнөөдөр мэдээллээ. Тэрбээр “Ховд аймгийн Булган суманд цагдаагийн албан хаагчийн амь насыг хохироосон гэмт этгээдүүдэд хүн амины хэрэгт нь Эрүүгийн хуулийн 91.2, 91.2.6, 91.2.8, 91.2.11-р зүйл анги, хулгайн гэмт хэрэгт нь 145.3-р зүйлд зааснаар хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаа” гэв. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi bnaaa:
yu yariad bgaan.yun mergejiliin bus ch geh sig 20 nastai hun tsagdaa hiideggui gej hen chamd helsii. tsagdaa kursiig ni togsood tangaragaa urguud hiij bgaa.tsagdaag ami nasaa aldahad er ni humuus medsen yum uu medeed medeegui yumshig l unguruusun duu, herev udiid tsagdaa argagui hamgaalalt hiij hun buudsan bol yaj bgaa bol buunuuruu tsagdaa nar luu dairaad tsagdaa hun alchlaa geed buun yum yariad bicheed ain..
2013-05-22
zochin:
20 nast huuhed tsagda hiih u.mergejil.n bus baij.uuruuch huuhed yum b.a hairan huuhduud .etseg ehchuud huuhde zuv humuuj.leh heregtei.surgaltand hamruulah,zaah arga bolobson huchnuud ajila muul hj bgaa n ilt haragdaj b.aa
2013-05-21