Лениний музейн хэрэгт 26 хүнийг гэрчээр байцааж байна
Лениний музейн үзмэрүүд болон бүртгэлийн ерөнхий дэвтэр алга болсон хэрэг гарсан. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 150-р зүйл 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн УМБГ-т шалгаж байна.
Энэ хэрэгт тухайн үед музейд ажиллаж байсан 26 хүнийг гэрчээр татан байцааж музейн үзмэрүүд нь гар бичмэл,захидал, хэлсэн үг зэрэг үзмэрүүдээс бүрдэж байснаас гадна Үржиний бүтээл болох 10x4 хэмжээтэй зээгт наамал, цээж баримал, бусад үзмэрүүд байсан нь тогтоон шалгаж байгаа ажээ.
Лениний музей үзмэр болон бүртгэлийн ерөнхий дэвтэрийг МАН-ын хэрэг эрхлэх газраас шаардахад мөрдөн байцаалтанд авчирч өгөөгүй, ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ