Паркийн тоглоомуудын үнийг хуучин хэвээр нь үлдээжээ
Хүүхдийн парк руу орохдоо хүүхэд 15000, том хүн 20000 төгрөгийн тасалбар авдаг болоод байсан билээ. Уг нөхцөл байдлын улмаас ШӨХТГ-т иргэдийн зүгээс ихээхэн гомдол ирүүлсэн байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас холбогдох байгууллагуудад хяналт шалгалт хийсний үр дүнд хуучин үнийг хэвээр үлдээжээ.
Түүнчлэн тус газрын шалгалт дуусаагүй бөгөөд Үндэсний соёл амралтын хүрээлэнд ороход заавал 1000 төгрөг төлөх шаардлагатай эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. ҮСАХ-ийн зүгээс архичид, хулгайч гэх мэт хүмүүсийг парк руу нэвтрүүлэхгүйн тулд энэ төлбөрийг авдаг хэмээж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ