Ц.Элбэгдоржийн нэртэй виза карт тараагдаж эхэлжээ
Их, дээд сургуулийн оюутнууд сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй энэ үед оюутнууд тэтгэлгийн мөнгөө авдаг банкны виза картыг шинэчилжээ.
Шинээр олгож буй карт дээр "Тэтгэлэгтэй оюутан, хариуцлагатай оюутан. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж" хэмээн бичсэн байна. Энэхүү картыг шинэчлэхдээ оюутнуудаас мөнгө авалгүй, үнэгүй олгож байгаа гэнэ. Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ