Үзэгдэх орчин хязгаарласан барилгыг бариулахгүй болгожээ

img

Нийслэлийн Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх C-1, C-2, C-3 байрны оршин суугчдаас тус байруудын урд талд барьж буй барилгууд нь үзэгдэх орчинг хязгаарлаж байна гэх гомдол ШӨХТГ-т удаа дараа иржээ.

Уг гомдлын дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас энэ сарын 10-ний өдрийн хурлаар иргэдийн гомдол болон иргэдийг хохироож байгаа “Суруга Монгол” ХХК-ийн хүсэлтийг хамтатган хэлэлцжээ.

Тухайн компанийн зүгээс иргэдийн тавьж буй шаардлагыг хүлээн авч C-1, C-2, C-3 урд хэсэгт амины орон сууцны хороолол барих, мөн орон сууц, сургууль, цэцэрлэг үйлчилгээний барилгуудыг холбогдох норм дүрмийн дагуу боловсруулан төлөвлөсөн тул хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах боломжтой гэсэн шийдвэр гарсан байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

honshoor:
ta nar nuraahaar bollooo... zogsoolooo.... geh yum ter nursan ni haa bgaan ....... hun amitan ailgaad l.... money yriad....zoogood bgaaa yum uuu
2013-06-03
zorigt:
Найрамдалд Шижирийн аманд 4га газар яaралтай хямд зарна. 50505505
2013-05-21