БШУ-ны сайд Л.Гантөмөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцана

img

  Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар долоо хоног бүрийн лхагва гаригт  сэтгүүлчдэд мэдээлэл хийж, нээлттэй ярилцдаг. Энэ долоо хоногийн уулзалт маргааш болох бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцох юм. Тэрээр Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, яамнаас хэрэгжүүлж эхэлсэн Ном, Авьяас хөтөлбөр болон цаг үеийн ажлуудынхаа талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгнө. Нээлттэй ярилцлага Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд 12.00 цагаас  эхэлнэ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ