
Срёл, спорт аялал жуулчлалын яамны хурлын танхимд өчигдөр Палеонтологийн мэргэжлийн зөвлөлийн хурал боллоо. Энэхүү хуралд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл АНУ-д Т-батаарыг хүлээн авах албан айлчлалын үр дүн, тус улсын палеонтологийн музей, эрдэмтэн судлаачид бэлтгэдэг туршлага зэргийг судлан танилцсанаа Палеонтологийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд танилцууллаа. Монгол улс гадаад орны эрдэмтэн судлаачдын түүхий эдийн хангамж, монгол эрдэмтэд тэдгээрийн хөтчийн үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс монгол эрдэмтэд удирдсан судалгааны ажил хийх, та бүхэний хийсэн судалгааны ажил, ном товхимолыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэвлэн нийтлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ Ц.Оюунгэрэл сайд хэллээ.
"Манайхан судалгааны багаа бүрдүүлэхдээ тогооч, жолооч гэх мэт туслах ажилчидаа цаашид энэ салбарт ажиллах сонирхолтой, мэргэшүүлэн сургах боломжтой хүмүүсийг сонгон ажиллуулах нь илүү үр дүнтэй бөгөөд энэ жилийн элсэлтийн шалгалтад Палеонтологийн элсэлт авах хэрэгтэй байгааг сануулсан юм. Мөн үлэг гүрвэл хэрхэн, яаж зурах талаар удахгүй зураачдын дунд сургалт зохион байгуулах бөгөөд энэ нь үлэг гүрвэлийн олдворуудаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чухал ач холбогдолтой юм" гэлээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ