
Замын цагдаагийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн I, II ангийн сурагчдын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг маргааш зохион байгуулахаар болжээ. Бага насны хүүхдүүд замын хөдөлгөөн бүрэн мэдэхгүй, анхаарал болгоомжгүй байдлын улмаас зам тээврийн осолд өртөн, бэртэж гэмтэх нь их байдаг.
Тиймээс замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор тэмцээн зохион байгуулж байгаа аж. Тэмцээнд нийслэлийн дүүргүүдээс гадна орон нутгийн шилдэг 19 цэцэрлэгийн багачууд замын хөдөлгөөний мэдлэгээ сорих аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ