Хасбаатарын гудамжинд хучилт хийж байна
Хасбаатарын гудамжны 2.3 км авто замын зүүн хэсэг буюу Ахуйн үйлчилгээний уулзвараас Эх нялхсын баруун уулзвар хүртэлх 460 метр замд асфальт хучилт хийж байна. "Хансуун зам" ХХК энэ сарын 25-ны өглөө уг замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Харин энэ сарын 25-наас 6 сарын 01 хүртэл 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудлын уулзвараас хойш “Нэхий плаза” хүртэлх 280 метр авто замыг хааж хучилтын ажил хийх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ