ЗЦГ-ын ахлагч нар зөвлөлдөж байна

img

Замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй ЗЦГ-ын ахлагч бүрэлдэхүүн өөрсдөө санаачлан ахлагч нарын зөвлөлийг байгуулж анхдугаар зөвлөгөөнөө өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнөөр ахлагч нар цагдаагийн байгууллагын шинэчлэлт, алба хаагчдын мэдлэг чадвар, харьцаа, ажлын байр, эрүүл мэнд, амьдрал ахуй нөхцөл, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцож байгаа юм.

Тус газрын нийт 250 гаруй ахлагч бүрэлдэхүүн ажилладаг бөгөөд зөвлөгөөнд ахмад ажилтнууд ажлын туршлагаасаа хуваалцлаа. Мөн тэдэнтэй Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, Б.Наранбаатар, их дээд сургуулийн эрдэмтэн багш нар оролцож, сонирхолтой сэдвүүдээр ярилцсан юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

5463546545154131:
undargagiig tsever bailgaval tegeel tseverhen bna shu dee
2013-05-21