Ирэх сарын 10-наас хүүхдийн зуслангууд ажиллаж эхэлнэ
Хүүхдийн зуслангууд ирэх сарын 10-наас эхлэн нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ авч эхэлнэ. Энэ жилийн хувьд зуслангууд долоо хоног амрахад бага ангийн хүүхдүүд 125, дунд ангийнхан 130, ахлах ангийнхан 140 мянган төгрөгийн ханштай байлгах саналаа холбогдох газарт нь ирүүлжээ
Одоогоор Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, цагдаагийн газруудаас ажлын хэсэг гарч зуслангуудын бэлтгэл ажлыг шалгаж байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ