
Архангай аймагт анх 1993 оноос Эрдэнэс налайх ХХК-нд нүүрс олборлох тусгай зөвшөөрөл олгосноос одоог хүртэл 8546.67 га газарт алт, барилгын материал, төмөр, хүдэр, анар нүүрс олборлох чиглэлээр 60 гаруй лиценз олгогдсон аж. Үүнээс хайгуулын 37, ашиглалтын 28 лиценз байна.
Алтны чиглэлээр 1999 онд “Монгол газар” ХХК Цэнхэр сумын Харгуйтын аманд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байсан бөгөөд одоо тус суманд алтны чиглэлийн 18 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа аж. Харин 1997 оноос Тариат сумын 86,2 га газарт Монголия Жемстонес Индустри ХХК анарын хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй байна. Аймгийн зүгээс алтны чиглэлийг хориглож, барилгын материалын орд газрыг илрүүлэн ашиглаж, үйлдвэрлэл явуулах үүднээс энэ чиглэлийг дэмжиж байгаа гэдгийг аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.
Одоогоор барилгын материалын чиглэлээр Төвшрүүлэх суманд Өнгөтулга ХХК, Эрдэнэбулган суманд “Гүнжийн даваа” ХХК-иуд 60,4 га газрын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Дээрх тусгай зөвшөөрлүүдийн дуусах хугацаа дээд тал 2041 он хүртэл хийгдсэн аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ