Улаанбаатарт 27 хэм дулаан байна

img

  Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 8-13 хэм, говийн нутаг, Дорнод, Дарьгангын талаар 29-34 хэм, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгэ, Туул голын саваар 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Оройдоо хур тунадас орж, сэрүүснэ. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 26-28 хэм дулаан байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт18 градус дулаан, харьцангуй чийг 25 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ