
Оросын 13 дахь удаагийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Фатима Хадуева өнөөдөр сэтгүүлчидтэй уулзана. Тэрбээр Монголын сүсэгтэн олонтой уулзаж, лекц уншина. Энэхүү уулзалтыг “Их халуун сэтгэл” ТББ, “Хасmedia” агентлаг, “Тэнгэрлэг буянтан сан” хамтран зохион байгуулж байгаа юм. Лекц өнөөдөр 19.00 цагаас “Улаанбаатар” ресторанд болно. Түүнчлэн зөн билэгтэн ирэх онд монголчуудын хувьд ямар жил байх талаар мэдээллийг давхар өгөх гэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ