Цагаачлалын хуулийг дэмжжээ

img

  АНУ-ын Сенатын хууль зүйн байнгын хороо тус улсын иргэн болоход үзүүлэх хөнгөлөлтийн тухай  Цагаачлалын хуулийг дэмжжээ. Ирэх сарын эхээр Сенатын бүх гишүүн төслийг хэлэлцэж эхлэх бөгөөд Төлөөлөгчийн танхимын гишүүд өөрсдийн хувилбараа бэлтгэж байгаа аж. Хуульд гадаадын цагаачдын нөхцөлийг шинээр тодорхойлж, өндөр технологийн  салбарын мэргэжилтнүүдийн визийн хөтөлбөрийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлсон байна. Энэ оны нэгдүгээр сард Америкийн найман сенатч АНУ-ын цагаачлалын системд шинэчлэл хийх төслийн санаачлага гаргасан юм. Төлөвлөгөөний дагуу тус улсад амьдарч байгаа 11 сая цагаач оршин суух эрхтэй болох ч үүнтэй зэрэгцэн хилийн хяналтыг чангатгана. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ