АНУ-ын 10 шилдэг “УРАН БАРИМАЛ”
1.Liberty Enlightening the World (1886), by Frederic Auguste Bartholdi
Эрх чөлөөний хөшөөг хараад хэн хүнгүй мэдэж байгаа биз. Аргагүй энэхүү жагсаалтыг тэргүүлж байна.
2. Vietnam Veterans Memorial (1982), барималч Maya Lin
Гадны орнуудад Дэлхийн түүхэн үеүүдийг ярьвал голцуу Ерөнхийлөгчидийн төр барьж байсан үеүд (Lincoln, Washington г.м), дэлхийн 1, 2-р дайн, терроризм өөр зөндөө олон сэдвээр ярилцаж болох ч харин энэ хөшөөнд зөвхөн дайнд оролцож халуун амь, бүлээн цусаа эх орондоо зориулсан эрэлхэг “хөвгүүдэд ” зориулагдсан гэнэ. Учир нь энэ хөшөөнд “битүү” дайнд амь үрэгдэгсдийн нэрийг сийлжээ.
3. Gateway Arch (1968), by Eero Saarinen
Өдийг хүртэл зэвэрч, гандаагүй америкийн хамгийн өндөр барималд тооцогдох Gateway Arch нь Jefferson National Expansion Memorial паркид байрладаг гэнэ.
4. Spiral Jetty (1970), барималч Robert Smithson
“Оригналь” дэлхийн баримал гэж хэлж болох энэхүү бүтээл нь Great Salt нууранд байрладаг юм байна. 1500 футын урттай, байгаль эх дээр суурилсан уг барималыг уран барималч Robert бүтээжээ.
5. Crazy Horse Memorial (1948– ), Барималч Korczak Ziolkowski
South Dakota-ийн Thunderhead Mountain-д суурилан хийгдсэн энэхүү баримал нь Ерөнхийлөгчийн толгой, морь хөлөглөсөн баатрууд холын зүгийг зааж байгаа мэтээр дүрслэгдсэн хэсгүүдээс бүрддэг юм байна.
6. Spoonbridge and Cherry (1985–1988) барималчид болох Claes Oldenburg and Coosje van Bruggen
Уг нэр нь халбаган гүүр ба Черри гэж байгаа ч би бол “Черригээр чавхадлаа шүү” гэж хошигнож нэрлэмээр санагдлаа. Minneapolis Sculpture цэцэрлэгийн ганц “үзэсгэлэн” болсон энэхүү бүтээл нь уг цэцэрлэгт хүмүүсийн очих шалтгаан нь гэнэ.
7. Cloud Gate (2004), барималч Anish Kapoor
Чикагогийн Millennium Park-д байрладаг, зочид, төлөөлөгч гийчид хэн бүхний анхаарлыг яахын аргагүй татдаг гэрэлтсэн металан бүтээл бол уран барималч Күүперийн Cloud Gate баримал юм. Хүмүүс “Манай Дэлхийн угаалгын өрөөний толь л гэсэн үг”, “Яг л тэр чигээрээ шилэн юм шиг байна” хэмээн дуу алддаг гэнэ дээ.
8. Watts Towers, aka Nuestro Pueblo (1921–1954), барималч Simon Rodia
Энэхүү аварга барилга нь холоос харвал яг л “зул сарын гацуур” шиг харагддаг гэнэ. Нийт 17 баримал, 90 футын өндөртэй эдгээр “ах дүү” шиг хамтдаа байрладаг баримал нь Los Angeles- байрладаг юм байна.
9. Metalmorphosis (2007), барималч David Cerny
Чех барималч David Cerny бол хүний толгой, нүүрний хэсгийг харуулсан бүтээл туурвихдаа “гаргууд нэгэн”. Түүний 2007 онд бүтээсэн энэхүү баримал нь боронзон өнгийн металан бүтээл бөгөөд цуврал гэнэ. Нэг баримал нь 709 футын өндөртэй, Prague дахь Zizkov Телевизийн цамхагт байрладаг бол өөр нэгэн цуврал нь Charlotte-ийн Whitehall Technology Park-д байрладаг юм байна.
10. Her Secret Is Patience (2009), барималч Janet Echelman
Энэхүү жагсаалтанд багтсан уран барималуудаас хамгийн сүүлийн үед баригдсан баримал нь барималч Echelman-ын цахилгаан ган материалтай полиэфирийн мяндсан дээсээр торлон нэхсэн хэв маягаар хийгдсэн аж. Тус баримал нь АНУ-ын Аризона мужид байрлах “Civic Space Park”-ын дээгүүр дүүжлээстэйгээр байрладаг гэнэ. Харанхуй болохоор Her Secret Is Patience нь өнгө өнгийн гэрлээр гялалзан гэрэлтдэг. Барималч эмэгтэй маань энэхүү бүтээлээ өөрийн төсөөлөл,зөгнөлөөр зохион бүтээсэн байна.
Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ