Түрээслэгчид хэвлэлийн хурлаа түр хойшлуулав
Хүчит шонхор захын лангуу, павильоны түрээсийн төлбөр сард 250 мянган төгрөг байсан бол захын удирдлагууд гэнэт түрээсийг нэг сая төгрөг болгон нэмэгдүүлжээ. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн түрээслэгчид өнөөдөр мэдээлэл хийхээ товлож байсан. Тэгвэл уг хэвлэлийн хурал тодорхойгүй хугацаагаар түр хойшилжээ. Учир нь “Хүчит шонхор” захын түрээслэгчид захын удирдлагуудынхаа дарамт шахалтаас айж эмээсэн тухай баттай эх сурвалж мэдэгдэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ