Төрийн ёслолын албанд хандах ёстой

img

  Монгол Ардын Нам нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааны нээлтийг зохион байгуулах газрын зөвшөөрөл авах талаар “Хүсэлт тавих тухай” 178 дугаар албан бичгийг энэ  сарын 14-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд ирүүлжээ.

Уг хүсэлтэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны нээлтийн ажиллагааг 2013 оны 05 сарын 22-ны орой Сүхбаатарын талбайн “Чингис хааны хөшөөн”-ний урд хэсэгт зохион байгуулахаар төлөвлөсөн” гэжээ. Тус албан бичгийн хариуд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улсын Их Хурлын 2001 оны “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” 16 дугаар тогтоолоор“Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд, хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцно” гэж заасан байдаг. Тиймээс дээрх тогтоолын дагуу “Чингис хааны цогцолбор”-ын урд зохион байгуулах сурталчилгааны нээлтийн ажиллагааны  зөвшөөрлийг “Төрийн ёслолын албанаас авах ёстой учир “Төрийн ёслолын алба”-нд хандах нь зүйтэй гэсэн 3/1778 дугаар албан бичгийг 05 сарын 16-ны өдөр Монгол Ардын Намд хүргүүлжээ.

Д.Цэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chimka:
zuwxun B.Bat-Erdene
2013-06-12
chimka:
Mongol ulsiin erunxiilugch asan Elbegdorj Mongol ulsiin erunxiilugch B.BAT-ERDENE mongol tvmnii mini songolt mergen baig
2013-06-12
er oronch:
amjilt hvsie tanid avargaa eh oronch vndesnii vzelten mongol hvnii chin huvid 5112 lqav mongol bish bh mongol gsn baga ch gsn zvrh setgel bdag bol uur songolt vgvi mongolchuuddaa
2013-05-22
chimka:
zuwxun B.Bat-Erdene
5112:
БААГИЙ АВРАГАА... ЭГЭЭ ӨӨРИЙГӨӨ ЧИНГИС ХААНТАЙ ЗҮЙРЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ БИЗДЭЭ... ЖААХАН ХЭМ ХЭМЖЭЭТЭЙ НЬ ДЭЭРДЭЭ. ЕР НЬ ӨӨРИЙГӨӨ СОНГОГДОНО ГЭЖ БОДООД БАЙГА ЮМ БИШ БИЗ ??? ГОРЬДВООООО .... ДУТАНАДӨӨӨ
2013-05-22
chimka:
Mongol ulsiin erunxiilugch asan Elbegdorj Mongol ulsiin erunxiilugch B.BAT-ERDENE mongol tvmnii mini songolt mergen baig
zochin:
OIlgomjtoi ekhnees ni khykhaj baina daa. Avargadaa amjilt khusie.
2013-05-22