Британи 600 орчуулагчид оршин суух эрх өгнө

img

  Афганистаны 600 орчуулагч Их Британид оршин суух түр  эрх авахаар болжээ. Тэд эхний ээлжинд таван жил тус улсад оршин суух эрх авах юм. Орчуулагч нар Британийн цэргүүдтэй Афганистанд хамтран ажиллаж байсан аж. Ерөнхий сайд Дэвид Камерон цэргүүдтэй нь хамтран ажиллаж амьдралаараа дэнчин тавьж эрсдэл хүлээсэн хүмүүст засаг төр нуруугаа харуулах ёсгүй хэмээн хэлсэн байна. Д.Од  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ