Х.Тэмүүжин сайд зангиагүй уулзалт хийлээ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр "Элит" төвд зангиагүй уулзалт хийлээ. Тэрээр энэ үеэр хуулийн шинэчлэлийн талаар санаачилж боловсруулсан багц хуулийнхаа талаар танилцуулсан юм. Эдгээр хуулиуд нь хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа сайжруулах зорилгоор хуульч, гэмт хэрэгтний талаарх хуулийн ойлголтыг тус тусад нь нарийвчлан зааж өгч байгаа гэнэ.
.
Энэ тухайгаа тэрбээр “Авилгатай Засгийн газартай тэмцэнэ гэдэг хэцүү. Хүмүүс шүүхийг авилгад идэгдсэн гэж бодоод байдаг. Гэтэл шүүхийн байгууллага биш цагдаагийн байгууллага авилгад илүү өртөж байдаг нь судалгаагаар тогтоогоод байна. Тиймээс цагдаагийн байгууллагуудаас эхлээд прокрор, шүүх хүртэл нь шинэчилж, шударга ёс тогтоох хэрэгтэй. Иймд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж байгаа. Нийгэм биднийг шүүмжлэх эсэх нь та бүхний эрх” гэв.
.
Мөн “Өнөөдөр монгол 408 хууль үйлчилж байна. Тэдгээр хууль дээр нэмж 42 хуулийг оруулахаар манай хуульчид идэвхитэй ажиллаж байгаа. Одоо хэрэгжиж байгаа 198 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Хууль зүйн цогц бодлогын хүрээнд шинээр Хууль сахиулах эрх зүйн байдлын тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Гэмт хэргийн тухай зэрэг дөрвөн хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхээр болсон” гэсэн юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ