
Өнөөдрөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидийн сурталчилгааны хууль ёсны 33 хоногийн нэг дэх өдөр хэвийж байна. Хоёр эр хүний хувьд хэн нь илүү хийморьтойгоо хурсан олонд үзүүлэхээр сонгосон нутаг орон руугаа хөдөлж байна. Бүгдээрээ л энэ өдрийн арга хэмжээгээ янз бүрээр чимэх юм бодож олцгоосон бололтой.
.
Асашёорюү Д.Дагвадорж бодож бодож яг л энэ өдөр амьдралынхаа хоёр дахь түүхэн шийдвэрээ гаргаж АН-д элсэх болсон гэж сэтгэл догдлон өгүүлсэн байна. Д.Дагвааг дагаж АН-ыг дэмжих бөхчүүд олон л байгаа гэж харсан юм болов уу даа. Аварга Чингисийн хөшөөнд цэцэг өргөж өвөг дээдэстээ сүслээд төрсөн нутгаа зорьж тэндээс хамаг монголыг доргитол нутгийн олонтойгоо уухайлах хөтөлбөр гаргасан байна.
.
Ц.Элбэгдорж монголынхоо шатахуунаар автомашинаа цэнэглэж авсан ч онгоцоор Дорнодыг зорьж байгаа гэнэ. Жолооч энэ тэр дагуулууд нь энэ түлшээрээ Дорнодын талыг туулах бололтой сценари хийгдсэн юм шиг байна. Харин ганц бүсгүй нэр дэвшигч маань дарга дээрээ очиж хэн хэнийхээ сэтгэл урамыг сэргээхээр явж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Сонгуулийн аль нэг штабтай гэрээ хийгээгүй хараат бус сэтгүүлч нар байвал энэ сэтгэл хөдлөм уулзалтыг бүтэн бичиж хальснаа буулгаарай гэж зөвлөх байна.
.
Аль ч сонгуульд болж байгаагүй сурталчилгааны эхлэл гэдэг утгаараа таны бүтээл улсын архивт лав зуун жил хадгалагдаж бичигдэх болно. Ийнхүү эхний өдөр сонгуулийн штабууд өөр өөрийн бодож олсон сурталчилгааны гайхамшгуудийг үзүүлж эхэллээ. 33-1 боллоо. маргааш 32 дахь өдрийн гайхамшгийг харцгаая. Дорнод, Хэнтийнхэн ч бут авах байх аа. Маргаашнаас бид үнэхээр уйдахгүй дээ.
.
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ