
"Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн ялагч, "Монголын шилдэг зөн билэгтэн"-ээр тодорсон, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, удган Т.Замандыг мэдэхгүй хүн ховор. Тэрээр хэдхэн хоногийн өмнө “Бие томтой.Өтгөн хар хөмсөгтэй. Нүдэнд дулаахан хүн Төрийн тэргүүн болно доо” гэж нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн.
Харин өнөөдөр Оросын зөн билэгтэн Фатима Хадуеватай хамт хэвлэлийн хурал хийх үедээ дээрх үгнээсээ буцаж, “Намайг хэлмэгдүүлэхгүй, надаар оролдохгүй байхыг хүсье. Би энэ жил тийм хүн Ерөнхийлөгч болно гэж хэлээгүй” хэмээн мэлзэв.
Ямартаа ч, зөн билэгч хатагтайн мэрэг төөрсөн үү, дайрсан уу гэдэг нь ирэх сард харагдах болно.
.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ