
Өчигдөр орон нутгийн цагаар 14.20-д Лондоны Вулвич дүүрэгт хутга, буу барьсан этгээдүүд Британийн цэргийн алба хаагч руу дайрч амийг нь хороосон хэрэг гарчээ.Тэд буудаж байхдаа “Аллах Акбар” гэж орилж байсан гэж дэргэдүүр нь явж байсан хүмүүс ярьжээ.
Алан хядагчид хүмүүсийг амиа алдсан хүний дэргэд зургаа авахуулахыг шаардаж байсан байна.
Британийн ерөнхий сайд Дэвид Камерон болсон явдалд цочирдож гадаад айлчлалаа зогсоон эх орондоо эргэж ирэхээр болсон аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ