Хариуцлага алдсан Дипломатчидтай хариуцлага тооцдог гэсэн чинь хаа байна?

img

Дэлхийн хамгийн их ашиг орлоготой бизнесийн жагсаалтыг тэргүүлдэг  хар тамхины наймаанд нэр холбогдсон Монголын дипломат албаны эрхмүүдийн жагсаалтыг нэгээр нэмэгдүүлсэн байж болзошгүй ОХУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтан Авирмэдын Батсайханы талаар манай сайт анх мэдээлсэн. Варшав дахь Монгол Улсын ЭСЯ-нд 2003-2007 онд алба хашиж байсан, өдгөө Москва дахь Элчин сайдын яаманд Хоёрдугаар нарийн бичгийн даргын алба хашдаг  тэрбээр хуулийн дагуу дипломат албан тушаалтан юм.

Учир нь Дипломат албаны тухай хуулийн Гуравдугаар бүлгийн  9.1-т  Дипломат албанд ажиллагчдыг дипломат ажилтан болон үйлчилгээ, техникийн ажилтан гэж ангилна хэмээн заасан бол  мөн хуулийн Дөрөвдүгээр бүлэгт Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалд хамаарах албан тушаалуудын жагсаалт бий. Тэнд дурдсанаар Нарийн бичгийн даргын албан тушаал нь дипломат албан тушаалтан учраас А.Батсайхан нь дипломат албан тушаалтан.

Түүнийг 3 хоногийн өмнө Польшийн хил дээр саатуулагдсан,  яг ямар үндэслэлээр баригдсаныг нь тодруулах гэж байна  гэх мэдээллийг ГХЯ-наас өгч байгаа юм. Гэхдээ хар тамхи тээвэрлэж яваад баригдсан гэдгийг нь  баттай эх сурвалжууд хэлж буйг энд тодотгох нь зөв биз ээ.

Хэрэв хар тамхи хил давуулахыг завдсан хэрэг үйлдсэн нь бат ноттой тогтоогдвол  дипломат албан тушаалтных нь үүднээс тухайлан авч үзвэл Монгол Улсын нэр хүндэд харшилахуйц үйлдэл болж таарах юм.

Ер нь бол Монгол Улсыг төлөөлөн хилийн чанадад сууж байгаа дипломат байгууллагын ажилтнууд хар тамхины хэрэгт холбогдож, Монгол Улсын нэрийг саараар гаргасан тохиолдол цөөнгүй.  Дипломат албаны тухай хуулиндаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг дипломат алба гэнэ хэмээн заачихсан байдаг. Гэтэл энэ өндөр хариуцлагатай албаны нэр хүндэд мууг дагуулсан үйлдлийг зарим дипломатчид үйлдэж байгаа нь харамсалтай.

Тэгэхээр өмнө нь хар тамхины хэрэгт нэр нь холбогдож байсан дипломат албаны эрхмүүдийг эргэн сануулахад цөөнгүй эрхмүүдийн нэр гарах нь.

Олны сонорт хүрч мэдэгдсэн 20-иод хэрэг байдгаас  дипломатч Д.Шатарбалын хэрэг ихээхэн дуулиан дагуулж байв. Тэрбээр Болгар дахь Монголын Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байхдаа дипломат дугаартай албаны машиндаа 23 кг хар тамхи тээвэрлэж яваад тус улсын цагдаагийн байгууллагын ажилтнуудад баригдсан байдаг. Тэр зөвхөн тээвэрлээд зогсохгүй, хар тамхи зарж борлуулдаг бүлэг этгээдүүдтэй  хамтран ажилладаг нь тогтоогдсон. Түүнд  холбогдох хэргийг  Монгол Улсын мөрдөн байцаах газар гурван жил шалгасан. Шүүх түүний хэрэгт  эхлээд чанга дэглэмтэй хорих ангид арван жилийн хорих оноосон байдаг. Тухай үед түүний өмгөөлөгч “Тэр хэрэгт энэ хүн ямар байдлаар оролцсон нь мэдэгдээгүй, мэдэгдэхгүй байгаа. Яаж оролцсоныг тогтоогоогүй байна. Зөвхөн тээвэрлэсэн юм уу эсвэл шагнал авна гэсэн юмуу, хувь хүртэнэ гэсэн юм уу гэх зэрэг асуудал байсан уу гэдгийг тогтоогоогүй. Хэрэгт яаж оролцсоныхоо хэмжээгээр хүн хариуцлага хүлээх ёстой. Д.Шатарбал тээвэрлэсэн гэдгээр хариуцлага хүлээхээс биш, худалдан борлуулахыг завдсан гэж хариуцлага хүлээх ёсгүй юм. Борлуулах зорилго байсан гэдгийг тогтоочихоод арван жилийн ял оногдуулах ёстой. Тогтоогоогүй байж ял өгч байгаа нь хүнддээд явчихаж байгаа юм” хэмээн өмгөөлж байж. Харин одоо Д.Шатарбал эрхэм  эрх чөлөөтэй байгаа юм.

Мөн ийм хэрэгт ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байсан н.Ганболд хэмээх эрхэм холбогдсон байдаг. Түүнийг  Болгар дахь ЭСЯ-нд ажиллаж байхаасаа эхлэн тамхины наймаа хийсэн. Баригдах үедээ өөрийн гэр бүлийнхэн болон ОХУ- дахь манай улсын  ЭСЯ-ны ажилтнууд зэрэг 10 гаруй хүнтэй хамт явсан гэх мэдээлэл байдаг. Тэд Герман улсын хилээр хар тамхитай нэвтрүүлэх гэж байгаад баригдаж байж.

Өдгөө ХБНГУ-д Монгол Улсаа төлөөлөн Элчин сайдаар сууж байгаа Б.Даваадорж ч ийм хэрэгт холбогдон, шалгагдаж байсан.  Мөн хар тамхины хэрэгт нэр нь холбогдож байсан дипломат байгууллагын албан тушаалтай эрхмүүдийн  жагсаалтыг тодруулах үүднээс хэвлэлүүдэд гарч байсан нэрсийг давтан өгүүлэхэд илүүц болохгүй болов уу.  Ер нь бол доор нэр нь дурдагдах эрхмүүд хар тамхины хэрэгт холбогдсон тухай хэвлэлүүд мэдээллийг хүргэж байсан юм.

Гадаад хэргийн дэд сайд асан Ц.Цолмон, Австри улс дахь  ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан С.Эрдэнэ, Бельги дэх Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан Баярхүү, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат нарын нэрс байх юм. БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Далайжаргал эрхэм ч  Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байхдаа ийм хэрэгт холбогдож байж. Мөн  Унгар  дахь  ЭСЯ-нд ажиллаж байсан Цэрэнсодном, Беларусьт Консулаар сууж асан Х.Болдбаатар, Франц дахь ЭСЯ-ны Элчин зөвлөхийн алба хашиж байсан Б.Санжмятав нар хар тамхины хэрэгт орооцолдсон бол, одоо Чех улсад Элчин сайдаар сууж буй  С.Цоггэрэл эрхэм  ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа хар тамхины хэрэгт холбогдож байжээ. Мөн Болгар дахь Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан Г.Дашдаваа хар тамхины хэрэгт холбогдож байж.

Эндээс харахад зарим эрхэм нь эргээд дипломат албандаа ажиллаж байгаа юм. Уг нь Дипломат албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл. Дипломат ажилтанд ногдуулахсахилгын шийтгэл гэсэн хэсэг байх юм. Тэнд Дипломат албаны тухай хууль, өргөсөн тангараг, ёс зүйг зөрчсөн дипломат ажилтанд сахилгын тусгай дүрмийн дагуу шийтгэл ногдуулна.Сахилгын тусгай дүрмийг Засгийн газар батална гэж заасан байдаг.

Тэрчлэн ГХЯ-наас одоо өгч буй мэдээллээр бол хар тамхины хэрэгт нэр холбогдсон дипломатчидад бүгдэд нь  сахилгын тусгай дүрмийн дагуу шийтгэл ногдуулсан гэнэ. Эргээд дипломат албанд ажиллах эрхгүй болгосон гэнэ. Гэтэл хар тамхины хэрэгт холбогдсон хоёр ч эрхэм хилийн чанадад тодруулбал, АНУ-д, ХБНГУ-д Монгол Улсыг төлөөлсөн Элчин сайдаар сууж байгаа нь хачирхалтай.

Э.Богема

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
teneguud
2012-05-11
zochin:
Batsaihanig Polsh yavahig Moskvad baigaa elchin said Idevhten medsen.Tereer daraa n Batsaihanig ajlaas n zailuulah ajillagaa yavuulj orond n uuriin hen negen mataachiig tavih bodlogotoi yum bilee.Ene metchilen neg negiigee busdin garaar aldag muu zurshil bii bolson bna.
2012-03-01
good:
гадаад харилцааны сайдад ямар хамаатай юм бэ? Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд гадаадад суух элчин сайдуудыг томилдог.Ямар хамааралгүй юман хошуу дүрж явдагаа болилдоо өмхий лалараа. Асуух юмаа судалж байж асуулдаа
2012-02-15
asd
2011-12-22
Yamar argaar yaj mungutei bolcon ni todorxoi bish xeceg bvleg.turiin nereer luibar xiij bga xvmvvciig tur yamar shalgax bish de. Tamxinii naimaa xiij baican tomchuud ux baidag gej conccon yum bn.
2011-12-21
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодруулахад, "ОХУ-ын ЭСЯ-наас А.Батсайханы ээлжийн амралтыг авахуулах тухай хүсэлт тавьсан юм билээ. Үүний дагуу амралтаа авсан. А.Батсайхан ээлжийн амралтаараа Польш Улсад амарч явахдаа тус улсын цагдаагийн газарт саатуулагдсан нь үнэн. Гэхдээ ямар үндэслэлээр түүнийг саатуулсан талаар тодорхой мэдээлэл алга. Манайхаас энэ асуудлыг тодруулахаар албан тоот илгээсэн. Удахгүй хариу ирэх байх. Ямар ч байсан А.Батсайхан Польш Улсын хилээр нэвтрэхдээ хууль бус бараа бүтээгдэхүүн биедээ авч яваагүй гэсэн албан ёсны мэдээллийг тус улсын хууль сахиулах албанаас бидэнд ирүүлсэн. Одоогоос гурав хоногийн өмнө саатуулагдсан юм шиг байна. Саатуулагдсан үед А.Батсайханы дипломат эрх зөвхөн ОХУ-ын нутаг дэвсгэрт үйлчилнэ. Тиймээс Польш Улсад саатуулагдахад ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргын дипломат эрх нь хамаарахгүй. Энэ хүн өмнө нь буюу 2003-2007 онд Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ-д түр хамаарагчаар томилогдон ажиллаж байсан. Харин манай улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргын албан тушаалд өнгөрсөн жил томилогдсон. Ямартаа ч А.Батсайхан тамхины хэргээр саатуулагдаагүй" гэв.
2011-11-16
zochin:
Batsaihanig Polsh yavahig Moskvad baigaa elchin said Idevhten medsen.Tereer daraa n Batsaihanig ajlaas n zailuulah ajillagaa yavuulj orond n uuriin hen negen mataachiig tavih bodlogotoi yum bilee.Ene metchilen neg negiigee busdin garaar aldag muu zurshil bii bolson bna.
xumuusee ene xar tamxi bishee,europa-d tatdag tamxi 5 euro baidag yum,orosoos xyamdxan abaad baruund zardag yumaa,setguulch guai baruun yavj uzeegui yum uu .
2011-11-16
Зочин Улсаа төлөөлөн сууж байгаа манай Элчин сайдууд маань нэг л бишээ. Нээг их ярвайсан баахан улсууд, яадахдаа орон тоог нь цөөлмөөр юм даа
2011-11-16
Гэрэл бараа зөөдөг захын нэг наймаанчин хийж чадахаар ажил юм шив дээ,
2011-11-16
elcnin saidiig yamarcn naimaacnin ocnij hiij bolohol yum bna.Ed naraas arai tsewerhwn hiicnih baih
2011-11-16
Богема гэнэ үү, wahaha. Laitai ner bna da
2011-11-16
MAANAG SETGUULCHEE HAR TAMNHI, ZUGEER TAMHINY YALGAAG MEDDEGGUI YAMAR ERGUU VE. HAR TAMHI ZUUVURLUVUL UNDUR YALTAI, SHAL UUR ASUUDAL. SHATARBALAAS UUR HUN HAR TAMHINY HEREGT OROOTSOLDSON GEJ DUULAAGUI YUM BAINA. HARIN JANJUUR TAMHI ZUUJ YAVAAD BARIGDSAN OLON HUN BII. DIPLOMATCHIDYG UMUURCH BAIGAA YUM BISH. GEHDEE ENE YALGAAG GARGAJ HELEHGUI BOL BUSDAD HORTOI GEDGIIG MAANAAG SETGUULCH MEDEHGUI YUM BAIH DAA
2011-11-15
Zandanshatar said aa!! Elchin saidiin Xudaldaanii toloologch gej ymar erx medeltei xumuus baidag-ymar bolovsrol meregjiltei-tanai yamand esvel toriin ali neg baiguullagad xeden jil ajillaj baij gadaadad elchind suux erxtei boldog yum!! Xudaldaanii toloolochoor jiriin zaxiin naimaachid suusan l baina. Tanaixaas tomilson gexed itgexgui baina!!
2011-11-15
Har tamhi, zugeer tamhi 2yg yalgah ysotoi l doo. Gehdee l muuhai yum
2011-11-15
Zandanshatar said aa!! Elchin saidiin Xudaldaanii toloologch gej ymar erx medeltei xumuus baidag-ymar bolovsrol meregjiltei-tanai yamand esvel toriin ali neg baiguullagad xeden jil ajillaj baij gadaadad elchind suux erxtei boldog yum!! Xudaldaanii toloolochoor jiriin zaxiin naimaachid suusan l baina. Tanaixaas tomilson gexed itgexgui baina!!
ядуугийн зовлоон гэж, яалтай ч билээ дээ. гэхдээ энэ чинь хар тамхи биш зүгээр татдаг тамхи байлгүй дээ. Хар тамхи гэж буруу бичсэн байна. Шатарбалаас бусад нь хар тамхи биш байх аа. Даваадорж Бэхбат Далайжаргал нар одоо арай дэндэнэ ээ, Тамхи зөөсөн гээд шагнуулсан юм уу хаашаа юм. Батүүлээ чиний наад тавиулсан Даваадорж чинь арай биш ээ. Ийм сайд байхдаа яахав дээ, байж байгааг нь
2011-11-15
баабар гуай ардчилсан нийгэмд хүн ёс суртахуунтай байх ёсгүй.Эх орон,ард түмэн гэж ойлголт ерөөсөө ч байж болохгүй гэж бичээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний золбин үгэнд итгэдэг хэсэг нь ингээд хайран нэрээ хугалж мөнгө хөөж явна.Төрийн хүн нь ч эрүүгийн элемент болдог хэцүү цаг болжээ. Аягүй бол МАНАН-н дарга нартаа үйлчилж яваад баригдаа биз. Монголын ард түмний заналт дайсан МАНАН сөнөтүгэй.
2011-11-15
uum byzar zvuliig neg moson vgvu bolgooch.zambaraagvu zasaguun ajul ym daa odoo xar.............................
2011-11-15
yanda yanda tor min yu l bolood bnda
2011-11-15
mglig hedhen hun atgadag n oilgomjtoi l bn shude mongol company yum bishude
2011-11-15
davaadorj bol tamhinii naimaachin shde
2011-11-15
Zandanshatar har tamhinii heregt orloo gewel gaihaar zuil bish boljee.Huurhii.Yan daa Mongol mini.
2011-11-15
Buzar novsh,busdiin gar hol boloo biz ,tuunees ene muu chazaga uhsenee hiij chaddag jum.
2011-11-15
áààáàð ãóàé àðä÷èëñàí íèéãýìä õ¿í ¸ñ ñóðòàõóóíòàé áàéõ ¸ñã¿é.Ýõ îðîí,àðä ò¿ìýí ãýæ îéëãîëò åðººñºº ÷ áàéæ áîëîõã¿é ãýæ áè÷ýýä áàéãàà ø¿¿ äýý. Òýãýõýýð òýðíèé çîëáèí ¿ãýíä èòãýäýã õýñýã íü èíãýýä õàéðàí íýðýý õóãàëæ ìºí㺠õººæ ÿâíà.Òºðèéí õ¿í íü ÷ ýð¿¿ãèéí ýëåìåíò áîëäîã õýö¿¿ öàã áîëæýý. Àÿã¿é áîë ÌÀÍÀÍ-í äàðãà íàðòàà ¿éë÷èëæ ÿâààä áàðèãäàà áèç. Ìîíãîëûí àðä ò¿ìíèé çàíàëò äàéñàí ÌÀÍÀÍ ñºíºò¿ãýé.
2011-11-15
баабар гуай ардчилсан нийгэмд хүн ёс суртахуунтай байх ёсгүй.Эх орон,ард түмэн гэж ойлголт ерөөсөө ч байж болохгүй гэж бичээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний золбин үгэнд итгэдэг хэсэг нь ингээд хайран нэрээ хугалж мөнгө хөөж явна.Төрийн хүн нь ч эрүүгийн элемент болдог хэцүү цаг болжээ. Аягүй бол МАНАН-н дарга нартаа үйлчилж яваад баригдаа биз. Монголын ард түмний заналт дайсан МАНАН сөнөтүгэй.