Шатдаг занарын хайгуул, олборлолтыг дэмжинэ

img

  Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Америкийн Нэгдсэн  Улсын “Жени Ойл” компанийн ерөнхийлөгч Майк Жонс болон Гадаад Харилцааны яамны Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд Д.Ганболд, МУИС-ийн ФЭС-ийн тэргүүлэх профессор Ц.Ганцог нар өчигдөр  бараалхлаа. Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Д.Ганболд  уулзалтын эхэнд  Монгол Улсад шатдаг занарын нөөц нилээдгүй бий. Хайгуул судалгаа хийн дээж авч үзэхэд чанар сайтай, бүр Арабын нефтээс чанартай гэдэг нь  тогтоогдсон тухай  онцоллоо. Мөн “Жени ойл” компани нь газар ухаж сэндийчихгүйгээр, газрын гүнийг халаадаг хайгуул болон олборлолтын шинэ технологийг дэлхийд анх удаа нэвтрүүлснийг  дуулгалаа.Шатдаг занараас нефть, дизель,газ болон байгалийн хийг гарган авах боломжтой. Дээрх технологиор боловсруулагдан гарч байгаа бүтээгдэхүүн нь бараг машины банк руу хийх хэмжээний бүтээгдэхүүн болж  гарна гэдгийг Майк Жонс онцолсон. Монгол Улсын Геологийн тухай хуулийн нөхцөл АНУ-тай төстэй байгаа учраас илүү ихээр сонирхож үйлдвэрлэл явуулах хүсэлтэй байгаагаа ч илэрхйилсэн.УИХ-ын дарга Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулагад өөрчлөлт оруулан бололцоог нь бий болгож өгөөд, саад болохгүй байя. Тогтвортой орчинг нь бид бүрдүүлж өгнө, эрсдэл болоод санхүүжилтаа өөрсдөө хариуцана гэдгийг хэллээ. Шавар чулууг шатахуун болгож өгөх гэж байхад бид дэмжиж хамтран ажиллана гэлээ. Ойрын хугацаанд холбогдох албаныхантай хамтран  дэлгэрэнгүй мэдээлэл  авахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sanaa:
gazar nytgaa nerteigeer ni bygdiig ni ergyyleed xayachix l daa , gadniixand bayajix zamiig ni byr sain neegeed og gene yy , tenegyyd
2013-05-23