
Монголын дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар” хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын гоёл 2013” наадам өнөөдөр 14.00 цагтаас MҮЭСТО-нд болох гэж байна.
18 дахь жилдээ зохиогдож байгаа энэхүү наадамд дизайн урлагийн чиглэлээр сургалт явуулдаг Урлах Эрдэм, СУИС, Монгол-Солонгос коллеж, ШУТИС, ИЗИС болон орон нутгийн залуу дизайнерууд оролцох юм. Энэ хавар, зуны загварын чиг хандлага, гоёлыг тодорхойлох тус наадамд шилдгийн, шилдэг загваруудыг толилуулна. Мөн хувцас загвар, интерьер, график дизайн, шилдэг залуу загвар өмсөгч гэсэн төрлөөр шилдгүүдээ тодруулах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ