Ах дүү гурав “бут” авна
Монголын рок, попын салбарт өөр өөрийн урсгал төрөлдөө анхдагч, манлайлагч нь болсон гурван уран бүтээлч “Мөнх хөх тэнгэр”-ийн дор нэгдэн шинэ цомгоо өлгийдөн авсан билээ. Тэд бол хэдийнээ “Ах, дүү гурав” нэрээр нэг хамтлаг мэт нэгдсэн “Харанга” хамтлагийн гоцлол дуучин СТА Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар юм. Өнгөрсөн гуравдугаар сард тэд “Мөнх хөх тэнгэр” цомгийн баяраа цомхон тэмдэглэсэн.
Тэд энэ удаад энэ сарын 24, 25-нд 19.00 цагт “UB Palace”-ын концертын их танхимд “Андгай” тоглолтоо дахин үзэгчдэдээ хүргэх гэж байна. Ах, дүү гурав Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч яруу найрагч Ш.Гүрбазар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, “Харанга” хамтлагийн гитарчин, ая зохиогч Я.Одсүрэн, “New Star” студийн продюсер, хөгжмийн зохиолч С.Гантөр нар гээд Монголын яруу найраг, хөгжмийн салбарын шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажилласан юм.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ