Токио Сөүлийн байдал хурцадлаа

img

  Сөүл дэх Японы Элчин сайдын яам Өмнөд Солонгосын “Чунань ильбо” сонины нийтлэлээс болж эсэргүүцэл илэрхийлжээ. Тус нийтлэлд Хирошима, Нагасакид хаясан атомын бөмбөг бол ердөө л “бурхны цээрлэл” гэсэн нь ийнхүү дипломат маргаан үүсгээд байна. Харин сонин энэ нийтлэл редакцийн байр суурь биш гэж тайлбарлажээ. Хоёр улсын хооронд сүүлийн үед нэг бус үл ойлголцол гараад байгаа юм. Өнгөрсөн сард Японы милитаризмын бэлгэдэл болсон Ясүкүни сүмд засгийн газрын гурван гишүүн очсоныг ихээхэн шүүмжилсэн билээ. Мөн Осака хотын мээр Тору Хашимото Дэлхийн хоёрдугаар дайны үед цэргүүдэд зориулан хөрш орнуудаасаа эмэгтэйчүүдийг авчран хүчирхийлж байсныг зөвтгөсөн нь шуугиан дэгдээгээд байсан юм. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ловор:
Дайн ч хэцүү л дээ.
2013-05-23